Балетаар хичээллэхээс өмнө буюу сүүлийн зургаан жил иогийн дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг нэгэн байв. Иогоор хичээллэх болсон нь сайндаа ч биш жирэмсэн үедээ жин нэмэхгүй байх, мөн биеийн чилээгээ гаргахыг хүссэнтэй холбоотой. Цаашид иогоор гүнзгийрэн хичээллээгүй нь миний биед дахин сунгах хэрэгцээ байсангүй, нөгөөтэйгүүр би уйдсан байх. Ингээд хэзээнээс бодож явсан балетийн дасгал хийгээд нэг сарын хугацаа өнгөрөхөд яг л надад хэрэгтэй байсан зүйл гэдгийг бат нот мэдрэв.
- Биеийн бүх булчин ажиллаж, чангарч байгаа нь
- Гоо зүйн мэдрэмж өгч байгаа нь
- Тэсвэр хатуужил шаардаж байгаа нь
- Хөлс их гаргах зэрэг нь хамгийн их таалагдсан бол сунгалтаа энэ хэвээр нь цаашид байлгах боломжтой нь сэтгэлд нийцэв. Мөн балет миний эрүүл мэндийн нөхцөл байдалд их тохирч байгаа нь дурлаж хичээллэж буй гол шалтгаануудын нэг юм.
Дээрх зургууд нь зөвхөн сунгалт хийж буй зургууд бөгөөд балетын элемент хийж зураг авахуулж мундаг болоход хол байна. Нэмж хэлэхэд, би төрөлхийн сунгалт сайтай, уян хатан биетэй. Зарим хүмүүсийн хувьд уян налархай болоход цаг илүү зарцуулж мэдэх тул сэтгэлээр унаж өөрийн биеэ бусадтай харьцуулахгүй, бага багаар сунгалтаа нэмэгдүүлэх нь зөв байх.
Cунгалтын тухайд, иогийн дасгал тогтмол хийдэг байсан минь уян хатан чанараа алдахгүй, хадгалж байхад их тусалж байсныг балет хийж байхдаа ойлгосон. Энэ зургуудын ганц нэг нь балет дөнгөж хийж эхлэхэд авсан зураг тул “өнөөдрийн” өндөрлөгөөс харахад бас л их модон биетэй харагдаж байна. ккк. Балетийн өмнө бие халаах, сунгалтын дасгал ихээр хийдэг бөгөөд сунгалтаа сайжруулмаар байгаа хүмүүс иогийн сунгалтын дасгал хажуугаар нь түлхүү хийвэл зүгээр, тун нэмэртэй санагдсан.
Жич: Манай багшийн зааж байгаа арга барил, юм сургах гэсэн сэтгэл нь, мэдээж бие нь гээд бүгд таалагддаг даа ккк.